Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

УУХҮЯ: 2021 онд алт худалдан авалт нэмэгдэх төлөвтэй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон боломжийн талаар хэлэлцжээ. 

Сайд нарын зүгээс алт олборлолтын улирал эхлэхээс өмнө компаниудад тулгамддаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, урт хугацааны санхүүжилт олгох тал дээр дэмжин ажиллахыг онцолсон байна. 

Төв банк нь өнгөрсөн хугацаанд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд компаниудын үйл ажиллагааг дэмжиж, олборлолтыг нэмэгдүүлэхээр эргэн төлөлтийг  алтаар хийх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат зээлийг олгож байгаа юм. Мөн компаниудад олгож байсан зээлийг хөрөнгө оруулалтын санхүүжилтийг үргэлжлүүлэхээр болсон учир цаашид алт худалдан авалт нэмэгдэх төлөвтэй байгааг тодотгожээ.

Харин арилжааны банкууд алт олборлогч компаниудын тусгай зөвшөөрөл нь барьцаа хөрөнгө болдог учир тусгай зөвшөөрлийг эргэн цуцалдаг асуудлыг анхаарч үзэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагуудаас хүсчээ.

2020 оны Төсвийн төслийн тодотголд 24 тонн алт худалдан авахаар тусгасан ба өнгөрөгч оны гүйцэтгэлээр Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 23.6 тонн алт худалдан авч, алт тушаалт өмнөх оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдэж, улсын төсөвт 174 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Эх сурвалж: УУХҮЯ