Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Дэлхийн банк: 2021 онд Монголын эдийн засаг 4.3% өсөх боломжтой

КОВИД-19 цар тахлын хямралд өртсөнөөр Монгол Улсын эдийн засаг 1990-ээд оны шилжилтийн үеэс хойших хамгийн хүнд уналттай тулгарч байгаа ч 2021 онд эргэн сэргэх төлөвтэй байна.

Дэлхийн эдийн засгийн идэвхжил сэргэж, мөн вакцинжуулалт хийгдэхийн хэрээр 2020 оны эхний 9 сард 7.3%-иар агшаад байсан эдийн засаг 2021 онд 4.3%-иар өсөх боломжтойг Дэлхийн банкны энэ удаагийн Монгол Улсын эдийн засгийн тоймдоо дурьджээ. Монголын эдийн засаг 2021-2022 онд дунджаар 5 орчим хувь өсөх боломжтой бөгөөд энэ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарахыг онцолжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр эдийн засагт, тэр дундаа уул уурхай, аж үйлдвэрлэл болон тээврийн салбаруудад хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэн эдийн засгийн өсөлтийг тэтгэх төлөвтэй байна. 

Дэлхийн банкны тооцоогоор Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй тусламж, дэмжлэгийн хөтөлбөрүүдийн өртөг нь 2020 оны хүлээгдэж буй ДНБ-ий 9 гаруй хувьтай тэнцэхээр байгааг тайланд тэмдэглэжээ. 2021 оны батлагдсан төсвөөс харахад Засгийн газрын бодлого нь төсвийн тогтвортой байдалруу эргэн чиглэх төлөвтэй байна. Энэ нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй байхад ач холбогдолтой тухай дурьджээ. 

Эх сурвалж: Дэлхийн банк