Баялгийн үр өгөөжөө өгч эхэлсэн Салхитын мөнгөний уурхай

2021-03-10 10:59

Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутаг, Зүүн хэмээх газарт орших Салхитын алт, мөнгөний үндсэн ордыг хэдэн жилийн өмнө монголчууд төдийлөн мэддэггүй байлаа. Нам гүмхэн говь нутагт орших энэхүү  ордыг тойрсон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн маргаан, шүүх цагдаа тойрсон хэргүүд, төрийн дээд түвшний шийдвэрүүд  чухамдаа олон нийтийн анхаарлын төвд оруулсан юм.  Уурхайн карьераас төдий холгүй жилд 300 мянган тонн мөнгө, алтны хүдэр баяжуулах үйлдвэр ажиллаж байна. Дотогш орвол хүжигнэсэн их дуу чимээтэй орчин угтав.  Хоногт 25-30 тонн   бүтээгдэхүүн баяжуулах хүчин чадалтай тус үйлдвэр “Эрдэнэт”, Оюутолгойн баяжуулах үйлдвэрүүдтэй нэгэн адил хөвүүлэн баяжуулах технологитой. Баяжуулах үйлдвэр нь вакум филтерүүдтэй ба хүдрээс гарсан шаврыг шингээж авч, усаа буцаагаад гурван усан сан бүхий эргэлтэд оруулдаг учраас 85%-ийн ус ашиглалттай, байгаль орчинд ээлтэй.

Сэтгэгдэл (1)

  • спорт (139.5.219.243)
    Захирал нь одоо иргэны хэргийн шүүхээс эрэн сурвалагдаж байгаа бас АТГ шалгагдаж байгаа бүтэхгүйээ
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 9 цаг 40 минутын өмнө
    Өчигдөр (2021.04.15) Гашуунсухайт боомтоор бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн нийт 96 тээврийн хэрэгсэл  нэвтэрч, эргэн орж ирсэн байна. Үүнээс нүүрс тээврийн 55, зэсийн баяжмалын 32 машин тус тус нэвтэрчээ. БНХАУ-ын талд Монгол Улсын иргэн хоноогүй бөгөөд 5 автобусаар 96 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагдсан аж.  БНХАУ-ын талаас улс хоорондын ачаа тээврийн зөвшөөрөл баталгаажаагүй шалтгаанаар 3, бар кодгүй шалтгаанаар 1 жолоочоос шинжилгээ авалгүй буцаасан байна.
  • 11 цаг 31 минутын өмнө
    Хятад улсад сүүлийн саруудад нүүрсний хэд хэдэн уурхайд ажилчид амиа алдсан  томоохон аваар осол гарсны улмаас өндөр эрсдэлтэй уурхайн зарим үйлдвэрлэл, үйл ажиллагааг зогсоосон билээ. Энэ асуудлаас үүдэн Шанси, Хэнан болон ӨМӨЗО-ны бүс нутаг дахь нүүрсний уурхайнуудын аюулгүй ажиллагааны  хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, гуравдугаар сард тус улсын нүүрсний нийт олборлолт 0.2%-иар буурчээ.  Өнгөрсөн оны мөн үед 340.76 сая тонн нүүрс олборлосон байна.
  • Уржигдар 19 цаг 19 минутад
    Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд (2021.04.14) Гашуунсухайт боомтоор 30, Шивээхүрэн боомтоор 60-90, Булган боомтоор 90-100, Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус дунджаар өдөрт БНХАУ-руу нэвтэрч байна.  Манай улсад өвчлөлийн тоо буурах тохиолдолд хоёр улсын боомтуудад өмнө нь хэрэгжүүлсэн “Ногоон гарц”-ын журмыг хэрэгжүүлэх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгджээ.
  • Уржигдар 17 цаг 02 минутад
    Хятадад (2021.04.13) болсон онлайн симпозиум дээр тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэөцян мэдэгдэлдээ түүхий эдийн дотоодын зах зээлийг хатуу зохицуулах асуудлыг хөндсөн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, зарим түүхий эдийн ханшид нөлөөлөв. Тэрээр “Улсын нийт эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа сэргэж байгаа ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт нь дотоодын компанийн зардалд хүчтэй дарамт учруулж байна” гэдгийг цохон тэмдэглэжээ.  
  • 2021-04-13 19:04
    ОХУ-ын байгалийн хийн транзит тээврийн “Союз Восток” төслийн барилгын техник-эдийн засгийн судалгааг (2021.04.12) баталсан тухай “Газпром” компани мэдээлжээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах байгалийн хийн “Сибирийн хүч 2” хоолойн нэг хэсэг болох юм. Техник-эдийн засгийн судалгааны хүрээнд, хийн хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрөх боломжит чиглэл болон үргэлжлэх урт, диаметрын хэмжээ, даралт, шахах станцуудын тоог тодорхойлжээ. Ингэснээр уг төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн үр ашигтай байх урьдчилсан тооцоолол гарчээ. Хийн хоолойг Ямалын ордын баруун талаас Кранснояр мужийн нутаг хүртэл татахаар зураглажээ.