Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Тавантолгойн станцад 808 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ


Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.02) үдээс хойших нэгдсэн хуралдаанд Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тэр дундаа нэн тэргүүнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтууд болох Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэлтийн төслийг цаг алдалгүй эхлүүлсэн байна. Үүнээс гадна бүс нутгуудыг холбосон цахилгаан дамжуулах шугам сүлжээг барьж байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын тооцоо судалгааг хийж байгааг сайд танилцуулав.

Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Засгийн гаэрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор Таванголгойн дулааны цахилгаан станц барих төслийг төрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зорилгоор "Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийг байгуулсан бөгөөд уг компанийн 30 хувийг “Эрдэнэс-Таванголгой” ХК-д эзэмшүүлэх эамаар хөрөнгө оруулах шийдвэр гаргасан. Уг төслийг 42 сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд нийт 808.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийт хөрөнгө оруулалтад зээл, хөрөнгө оруулалтын харьцаа 70:30 байх, мөн зээлийн хүүг 8 хувиар тооцоход хөрөнгө оруулалтаа 10 жилийн хугацаанд нөхөх тооцоо хийгдсэн бөгөөд дотоод өгөөж 12 хувьтай гарсан нь эдийн засгийн өндөр үр ашиг бүхий төсөл гэдгийг тодотголоо.

Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” ХХК-ийн хооронд 2020 оны зургадугаар сард байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр эхлүүлэх аж. Шаардлагатай хөрөнгө оруулалтын 70 хувьд ногдох санхүүжилгийн эх үүсвэрийг 2021 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэсэн тохиолдолд хүлээсэн үүргээ хугацаанд нь биөлүүлж, улмаар 2024 онд багтаан Оюутолгой төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэх юм байна.

Төслийн төхник, эдийн эасгийн болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, бусад шаардлагатай баримт бичгүүд хийгдсэн, одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлахаар ажиллаж байгааг дурдав.

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцыг 2025 он гэхэд барьж дуусгана

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Ховд голд баригдах 90 МВт-ын усан цахилгаан станц төслийн бэлтгэл ажлыг хангаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа аж. Төндөрийг 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр нээхээр төлөвлөсөн хэдий ч цар тахлын нөхцөл байдлын улмаас нэг сарын хугацаагаар сунгасан байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 818.0 тэрбум төгрөг бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 95 хувийг, улсын төсвөөс 5 хувийг санхүүжүүлж, 2021-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.