Чингэлэг тээврээр Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ

2021-04-06 15:27

Монгол Улсын экспортын гол боомтуудын нэвтрэлтийг дэмжих чиглэлээр, тухайлбал Шивээхүрэн боомтоор нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох тухай тогтоолыг ирэх долоо хоногийн лхагва гаригт (2021.04.13) Засгийн газрын хуралдаанд оруулахаар УУХҮЯ-наас бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудал холбогдох яамдаас санал авах шатанд явж байгаа тухай УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа мэдээллээ.

Богино зайд цөөн тооны машинаар чингэлэг тээвэр хийхэд тухайн боомтын нүүрсний экспортын хэмжээг 10 сая тонноор бодитой нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоо гараад буй юм. Чингэлэг тээвэр нь хурдан шуурхай ачиж буулгахаас гадна тоосжилтыг бууруулах талаасаа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл бага байх давуу талтай. 

Чингэлэг тээврийг Монгол, Хятадын тал аль аль нь дэмжиж байгаа. Тэгэхээр Шивээхүрэн боомтод задгай тээврийн талбайтай зэрэгцээ чингэлэг тээвэр бүхий терминалын талбай байгуулах, боомтоор нэмэлт гарц хийх юм. Чингэлэг тээвэртэй холбоотой Засгийн газрын тогтоол гарснаас хойш 1-2 сарын хугацаанд терминалыг барьж байгуулах ажил хийгдэнэ. Бүтээн байгуулалтад зориулан Шивээхүрэн боомтод 11.5 га газарт нягтаршуулсан талбай бэлтгэсэн. Чингэлэг тээврийн терминалын зураг төслийг Сангийн яамны “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн нэгж хийж байгаа юм. Энэ ажлыг УУХҮ болон Сангийн сайд нар дэмжсэн. Мөн Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт хийж буй “Монголын Алт” компанийн зүгээс ч өөрсдийн санал санаачилгаар оролцож байна.

Э.Од
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 9 цаг 26 минутын өмнө
    Өчигдөр (2021.04.15) Гашуунсухайт боомтоор бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн нийт 96 тээврийн хэрэгсэл  нэвтэрч, эргэн орж ирсэн байна. Үүнээс нүүрс тээврийн 55, зэсийн баяжмалын 32 машин тус тус нэвтэрчээ. БНХАУ-ын талд Монгол Улсын иргэн хоноогүй бөгөөд 5 автобусаар 96 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагдсан аж.  БНХАУ-ын талаас улс хоорондын ачаа тээврийн зөвшөөрөл баталгаажаагүй шалтгаанаар 3, бар кодгүй шалтгаанаар 1 жолоочоос шинжилгээ авалгүй буцаасан байна.
  • 11 цаг 18 минутын өмнө
    Хятад улсад сүүлийн саруудад нүүрсний хэд хэдэн уурхайд ажилчид амиа алдсан  томоохон аваар осол гарсны улмаас өндөр эрсдэлтэй уурхайн зарим үйлдвэрлэл, үйл ажиллагааг зогсоосон билээ. Энэ асуудлаас үүдэн Шанси, Хэнан болон ӨМӨЗО-ны бүс нутаг дахь нүүрсний уурхайнуудын аюулгүй ажиллагааны  хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, гуравдугаар сард тус улсын нүүрсний нийт олборлолт 0.2%-иар буурчээ.  Өнгөрсөн оны мөн үед 340.76 сая тонн нүүрс олборлосон байна.
  • Уржигдар 19 цаг 19 минутад
    Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд (2021.04.14) Гашуунсухайт боомтоор 30, Шивээхүрэн боомтоор 60-90, Булган боомтоор 90-100, Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус дунджаар өдөрт БНХАУ-руу нэвтэрч байна.  Манай улсад өвчлөлийн тоо буурах тохиолдолд хоёр улсын боомтуудад өмнө нь хэрэгжүүлсэн “Ногоон гарц”-ын журмыг хэрэгжүүлэх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгджээ.
  • Уржигдар 17 цаг 02 минутад
    Хятадад (2021.04.13) болсон онлайн симпозиум дээр тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэөцян мэдэгдэлдээ түүхий эдийн дотоодын зах зээлийг хатуу зохицуулах асуудлыг хөндсөн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, зарим түүхий эдийн ханшид нөлөөлөв. Тэрээр “Улсын нийт эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа сэргэж байгаа ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт нь дотоодын компанийн зардалд хүчтэй дарамт учруулж байна” гэдгийг цохон тэмдэглэжээ.  
  • 2021-04-13 19:04
    ОХУ-ын байгалийн хийн транзит тээврийн “Союз Восток” төслийн барилгын техник-эдийн засгийн судалгааг (2021.04.12) баталсан тухай “Газпром” компани мэдээлжээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах байгалийн хийн “Сибирийн хүч 2” хоолойн нэг хэсэг болох юм. Техник-эдийн засгийн судалгааны хүрээнд, хийн хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрөх боломжит чиглэл болон үргэлжлэх урт, диаметрын хэмжээ, даралт, шахах станцуудын тоог тодорхойлжээ. Ингэснээр уг төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн үр ашигтай байх урьдчилсан тооцоолол гарчээ. Хийн хоолойг Ямалын ордын баруун талаас Кранснояр мужийн нутаг хүртэл татахаар зураглажээ.