Төв банкны алт худалдан авалт оны эхний 11 сарын эцсийн байдлаар 20.02 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.94 тонноор буурсан үзүүлэлт боллоо. Сарын дүнгээр авч үзвэл Монголбанк энэ оны арваннэгдүгээр сард 1.86 тонн үнэт метал худалдан авчээ.
Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 147.8 кг, Баянхонгор аймаг дахь салбар 111.3 кг үнэт метал тус тус худалдан авсан байна.
Монголбанкны нэг грам алт худалдан авах дундаж ханш 2021 оны арваннэгдүгээр сард 166.6 мянган төгрөг байв.
Төв банкны худалдан авсан алтны хэмжээ (кг, сараар)
Эх сурвалж: Монголбанк