Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Төв банкны алт худалдан авалт 8.6%-иар өсөв


Манай улс он гарсаар гуравдугаар сарын 10-ны байдлаар 1.6 сая тонн нүүрс экспортлоод байна. Харин гуравдугаар сарын 4-өөс 10-ны өдрүүдэд авто замаар 1666 чингэлэг, төмөр замаар 600 чингэлэг нүүрс гадагш нь худалдаалжээ. Зэсийн баяжмалын тухайд гуравдугаар сарын 4-өөс 10-нд авто замаар 160 чингэлэг, төмөр замаар 314 чингэлэг буюу оны эхнээс 261.8 мянган тонн баяжмал экспортолжээ. Төмрийн хүдрийн хувьд авто замаар 28, төмөр замаар 1136 чингэлэг буюу оны эхнээс нийт 449.4 мянган тонныг экспортолсон байна.

Харин Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны байдлаар 2,646.8 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 8.6%-иар өсөв.

Улсын хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт 164.2 мянган тонн шатахууны нөөцтэй байна. Үүнд:

-А-80 автобензин 11,998 тонн,
-АИ-92 автобензин 50,427 тонн,
-АИ-95 автобензин 3,339 тонн,
-ДТ 95,896 тонноор тус тус илэрхийлэгдэж байна.

Энэ нь АИ-92 автобензиний 38 хоногийн, АИ-95 автобензиний 40, А-80 автобензиний 72, дизель түлшний хувьд 35 хоногийн нөөцтэйг харуулна.  Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,294 тонн буюу АИ-92 болон АИ-95 автобензиний тус тус 32 хоног, дизелийн 41 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 337.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 7.1 мянган тонн, АИ-92 автобензин 128 мянган тонн, АИ-95/98 автобензин 4.2 мянган тонн, дизель түлш 165.9 мянган тонн, онгоцны түлш 5.4 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 26.8 мянган тонн байна.

 

Эх сурвалж: УУХҮЯам