Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ЗТХЯ: Энэ тохиолдлыг осол гэж үзэхгүй, гологдол гэж тооцно

Зам, тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн холбогдох албаныхан  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд “2022 оны гуравдугаар сарын 27-ны 19:40 цагт Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгний нэг вагоны дугуй замаас гарсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим мэдээлэл буруу ойлголт төрүүлээд байна. Жишээлбэл, вагоны зураг нь 2018 онынх байгаа юм.  Өчигдөр болсон энэ тохиолдлыг осол гэж үзэх  боломжгүй. Төмөр замын мэргэжлийн хэллэгээр энэ тохиолдол нь осол биш гологдол гэсэн ангилалд багтана” хэмээн хэллээ.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн “Тухайн явдалтай холбоотойгоор УБТЗ ХНН-ээс яаралтай арга хэмжээ авч, газар дээр нь сэргээн засварлахаар ажиллаж байгаа. Хүнд хохирол үүсээгүй. Шалтгаан нөхцлийг одоогийн байдлаар шууд хэлэх боломжгүй байна. Яаралтай арга хэмжээ авч байгаа учраас удахгүй тодорхой болно” гэв.

Одоогийн байдлаар Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК хамтарсан ажлын хэсэг болон холбогдох албаныхан гэмтлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: ЗТХЯ