Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн форум-2022” чуулган

Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/

“Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн форум-2022” чуулган дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Төрийн ордонд эхэллээ.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.   Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орон,  эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3% хүртэл агшсан амаргүй цаг үеийг бид хамтдаа туулж байна” хэмээн тэрээр онцолсон юм.