Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“Голомт” банк алтны салбарт 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ 

Ж.Мөнхцэцэг

Гэрэл зургийг Б.Рэнцэндорж 

"Голомт" банк  уламжлалт  “Голомт алтны форум”-аа  зохион байгууллаа.  Монгол Улсын алт олборлогч аж ахуйн нэгжүүдээс гадна уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, нийлүүлэгч   70  гаруй байгууллагын 150 гаруй төлөөлөл форумд  оролцсон юм. Монголбанк бодлогын хүүгээ 2.5%-иар нэмэгдүүлж есөн хувь болгоод байна. 2022 оны эцсийн байдлаар инфляц 7 орчим хувьд хүрнэ гэж тооцоолж байсан бол Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотой нөхцөл байдал өөрчлөгдсөн нь нөлөөлжээ. 

АНУ-ын хувьд инфляц 9% хүрээд цаашид тогтворжих байх гэсэн таамаглалыг  эдийн засагч, судлаачид  хийжээ. Улмаар алтны үнэ цаашид ч өсөх болов уу гэсэн таамаглал дэвшүүлээд байна. Ковидын хүнд үед нүүрсний экспорт тасалдах үед алтны экспорт улсын эдийн засагт голлох дэмжлэг болж байсан. Цаашид Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг дэмжих замаар дотоодын алт олборлолтыг нэмэгдүүлж, Монголбанкны алт худалдан авалтыг ихэсгэх зорилготой.  2021 онд Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. 


Голомт банкны эдийн засагчид өөрсдийн харилцагчиддаа зориулан “Макро эдийн засгийн зах зээлийн судалгаа”-гаа танилцуулсан нь олны сэтгэлд ихэд нийцсэн юм. 
Гадны эрсдэлт хүчин зүйлсээс шалтгаалан АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ зургаан удаа нэмэх магадлалтай.  15.6%-иар өсөөд байгаа алтны ханш цаашид 18.6%  хүртэл өснө гэж тэд таамаглажээ. 


Өнөөдөр бид алтны шороон ордыг ашиглаж байгаа ч цаашдаа үндсэн орд руу шилжих  зайлшгүй шаардлага тулгарч байгааг алтны салбарынхан өгүүлж байлаа.  Голомт банк алтны салбарын харилцагчидаа дэмжих зорилгоор 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Монголбанкинд тушааж байгаа алтны арилжааны 65%-ийг тус банк эзлэх болсноо мөн дуулгасан.