Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төв банк зургадугаар сард 1.9 тонн үнэт метал худалдан авав

Монголбанк 2022 оны зургадугаар сард 1,962.6 кг үнэт метал, оны эхнээс өссөн дүнгээр 7.9 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16%-иар буурсан үзүүлэлт юм.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 490.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 491.0 кг үнэт метал тус тус худалдан авчээ.

Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/06)

Монголбанкны үнэт метал худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны зургадугаар сард дундаж үнэ 193,390.83 төгрөг байв.

Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2022.06)

 

Эх сурвалж: Монголбанк