Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Экспорт өмнөх оны мөн үеэс 37.2%-иар өслөө

Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсчээ. Харин 2022 оны долдугаар сард экспорт өмнөх сараас 68.1 (5.6%) сая америк доллароор буурсан бол импорт 3.8 (0.5%) сая ам.доллароор өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний 7 сард 1.7 тэрбум ам. долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 827.6 (94.6%) сая ам. доллароор өсчээ. Харин 2022 оны долдугаар  сард 341.8 сая ам. долларын ашигтай гарч, өмнөх сараас 71.9 (17.4%) сая ам.доллароор буурсан байна. БНХАУ-тай 2022 оны эхний долоон сард 7.1 тэрбум ам. долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 63.1%-ийг эзэлж байна.

                                                                                                   Ж.Мөнхцэцэг