Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“УУЛ УУРХАЙН ДОЛОО ХОНОГ 2022” ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Арга хэмжээний хоёр дахь өдөр манай улсын ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэл өгнө. Хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр сонирхдог сэдэв бол энэ. Энэ сэдвийн хүрээнд эрдэс баялгийн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын дэмжих бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам танилцуулж, уул уурхайн томоохон компаниуд илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Монгол Улсад анх удаа уул уурхайн салбарынхан долоо хоногийн турш чуулж, ололт амжилт, асуудал бэрхшээлээ хэлэлцэн, дэлхийн шинэ техник технологитой танилцах цогц арга хэмжээний бас нэг зорилго бол уул уурхайн талаарх монголчуудын ойлголт, хандлагыг нэг шат ахиулах явдал гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа. Уул уурхайн талаарх иргэдийн дунд ойлголт, мэдээлэл  бүрэн бус байдгаас улбаалж уул уурхайн компаниуд эсэргүүцэлтэй тулгардаг, цаашлаад төсөл нь зогсох хэмжээнд хүрдэг цөөнгүй жишээ манайд бий. Энэ ч үүднээс арга хэмжээний хоёр дахь өдөр энэ сэдвийг хөндөж “Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг” сэдвээр хэлэлцүүлгүүд үргэлжлэх бол гурав дахь өдөр гүний уурхайн симпозиум өрнөх юм. Энэ үеэр томоохон компаниуд гүний уурхай болон үүсмэл ордын ашиглалтын талаар төр хувийн хэвшлийн хэмжээнд өргөн дэлгэр хэлэлцэхээр товлогджээ.

"Уул уурхайн долоо хоног"-ийн оролцогчдын хүлээлттэй байгаа томоохон арга хэмжээ бол ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн юм. Арга хэмжээний сүүлийн өдрүүдэд энэхүү үзэсгэлэн болох бөгөөд хамгийн олон оролцогч, зочидтой, хамгийн гол нь дэлхийн уул уурхайн салбарт ашиглагдаж буй дэвшилтэд техник технологийг танилцуулах ажээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол чухал хэсэг болох эдийн засгаа эрчимжүүлэх, тэр дундаа гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын эрх зүйн орчныг тодорхой, ээлтэй болгох асуудал уул уурхайн салбарынхны хувьд хүлээлттэй байсан бодлогын нэг юм. Тэр ч үүднээс анх удаа уул уурхайн салбараар долоо хоног амьсгалах, олон чиглэл, салбарт үр өгөөж өгөх олон улсын арга хэмжээг ийнхүү зохион байгуулж байгаа санаачлагчид онцлон тэмдэглэж буй. Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол чухал хэсэг, цаашид ч тодорхой хугацаанд үргэлжлэх учраас “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээг жил бүр зохион байгуулах аж. Ингэснээр уул уурхайн салбар тогтвортой хөгжих, улс төр, хууль эрх зүйн орчин тогтвортой болж, иргэд олон нийтийн ойлголт мэдээлэл сайжирч, ул суурьтай хардаг болох гээд олон чухал үр дүн бий болох боломжтой юм.

Нэг үе олон улсын уул уурхайн гол цэг болж, дэлхий нийт анхаарал хандуулан том том хөрөнгө оруулагч нар сонирхон ирж байсан оргил үедээ ойртож очих том амбиц манай төр засагт, уул уурхайн компаниудад аль алинд бий. Хамгийн гол нь уул уурхайн салбар 10, 20, 30 жил тогтвортой ажиллаж байж үр өгөөжөө өгдөг. Ийм салбарт төр засгийн тогтвортой бодлого хамгийн чухал гэдгийг өнгөрсөн хугацаанд олон талд хүлээн зөвшөөрч ирсэн. “Уул уурхайн долоо хоног” чуулган энэ хүндрэл бэрхшээлийг засахыг, давахыг зорьсон чухал арга хэмжээ гэж зохион байгуулагчид онцолсоор байна.

 

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (197.211.58.29)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 09 сарын 20 | Хариулах