Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“GIMAR-2022” эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг танилцуулна

    

Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд болж буй арга хэмжээ “Монголын ба бүс нутгийн геологийн тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний “GIMAR-2022” хурлаар  МУИС-ийн Номын санд  үргэлжилж байна. Эрдэм шинжилгээний хурлаар  Монголын нутаг дэвсгэрийн тектоник үзэл баримтлалын хувьсал, Монгол орны зарим алтны ордуудын хүдэржилт, гарал үүслийн харьцуулалт, Ашигт малтмалын төслүүдийн үнэ цэнийн тооцоолол, стандарт арга зүй, хэрэглээ, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, Монголын идэвхтэй хагарлын бүсэд хийсэн гравиметрийн судалгаа зэрэг эрдэм шинжилгээний илтгэлүүд тавигдах юм. Мөн “Залуу судлаач-2022” эрдэм шинжилгээний бага хурлаар тэргүүн байрт шалгарсан илтгэлийг танилцуулна. 

                                                                                      Ж.Мөнхцэцэг