Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Элчин сайд Аксель Никэйз Европын холбооноос хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулав

Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз  хэвлэл, мэдээллийн байгууллагуудын удирдах ажилтнууд, сэтгүүлчдийг өчигдөр “Новотел” зочид буудалд хүлээн авч, танилцах уулзалтыг зохион байгууллаа. Тэрээр Монгол Улсад томилогдон ажиллаад нэг жил болж буй юм.  Энэ үеэр Европын холбооноос Монгол Улсад тогтвортой, ногоон хөгжлийн чиглэлээр  хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцуулсан юм. Эрүүл мэнд, бохирдол, хог хаягдлын менежмент, хөдөө аж ахуй, тогтвортой үйлдвэрлэл, залуучууд ба боловсрол, эрчим хүч ба уур амьсгал гэсэн төслүүд үүнд багтаж байна. Эрчим хүч, уур амьсгалын чиглэлээр гэхэд Эрдэнэт хотын Уур амьсгалд дасан зохицох төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк, эдийн засгийн ногоон шилжилт төслийг Пилл Ин Нийд (PIN) байгууллага хариуцаж байгаа юм. Хувийн хэвшлийн хөгжилд анхаарсан төслүүд дотроос жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа ба бичил жижиг, дунд бизнес эрхлэгч нарт хэрэгцээт санхүүгийн дэмжлэгийг хамтран ажиллагч банкуудаар дамжуулан олгох, мөн шууд санхүүжилтийн банкнаас олгох, компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулахаар дотоод болон олон улсын зөвлөх үйлчилгээгээр хангах зэрэгт дэмжлэг үзүүлж байгааг Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хэвлэл, мэдээллийн хэлтэсээс мэдээлсэн.

                                                                                                                  Г.Идэр