Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Шинэ сэргэлтийн бодлого-цөмийн технологийн оролцоо” сэдвээр хэлэлцэнэ

Г.Идэр

     Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Монгол Улсын их сургууль хамтран “Шинэ сэргэлтийн бодлого ба Цөмийн технологийн оролцоо” хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд болж байна.

     Энэ удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулах хүрээнд цөмийн энергийн салбарын үйл ажиллагаа, цөмийн технологийн хэрэглээг өргөжүүлэх, олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Цөмийн энергийн комиссын 60 жилийн ой, Монгол Улсын их сургуулийн 80 жилийн ойд зориулан явуулахаар болжээ. 

      Хэлэлцүүлэгт цөмийн салбартай холбогдох төр, олон нийт, хувийн хэвшилийн байгууллагын төлөөллүүд оролцож, Хүнсний аюулгүй байдлыг хангахад цөмийн технологийн оролцоо; Аж үйлдвэрийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ; Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах; Цөмийн эрчим хүчийг ашиглах асуудал гэсэн 4 бүлэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, харилцан мэдээлэл солилцохоор болжээ.

      Монгол Улсад цөмийн энергийн салбар нь нийгэм эдийн засгийн бүхий л салбарт цөмийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх; эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх;  судалгааг өргөжүүлэх; аюулгүй ажиллагааг хангах; мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хэлэлцүүлгээс ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний санал зөвлөмжийг гаргах аж.