Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Замын-Үүд дэх Ложистикийн төвөөр 2022 онд гурван сая тонн ачаа нэвтрүүлжээ

А.Халиун

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ долоо хоногийн эхээр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллав. Тус боомт нь манай улсын хилээр нэвтэрч буй ачаа тээврийн 70 орчим хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаар нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг бүрдүүлдэг ложистикийн гол боомт юм.
Замын-Үүд боомтын дэд бүтцийг өргөтгөн шинэчлэх ажлыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд 2019 онд эхлүүлсэн боомтын барилга, дэд бүтцийн барилга угсралтын ажил 91 хувьтай байна.

Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн хүрээнд:

• Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
• Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
• Хүнд даацын автозамын барилгын ажил,
• Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,

• Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажлыг хийж гүйцэтгэж буй юм.
Ингэснээр зорчигч тээврийн хүчин чадлыг дөрөв дахин, ачаа тээврийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлнэ.

Ачаа тээврийн хэсгийн барилга угсралтын ажлын явц 85 хувьтай байгаа ба 2023 оны гуравдугаар улиралд ашиглалтад орно. Ачаа тээврийн хэсэг нь ашиглалтад орсноор ачаа тээврийн хүчин чадал гурав дахин нэмэгдэх юм.

Зорчигч тээврийн цогцолборын хүрээнд нийт 19.72 га талбайд барилга байгууламж, дулаан, цахилгаан хангамж, цэвэр ус, ариутгах татуурга бүхий инженерийн дэд бүтцийн ажил, авто зам талбай, явган зам, ногоон байгууламжийн ажил гүйцэтгэжээ.

Зорчигч тээврийн цогцолборын хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр нээсэн билээ.

Зорчигч тээврийн хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлснээр өдөрт 20 мянга орчим хүнийг нэвтрүүлэх хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартад нийцсэн 30 барилга, байгууламжаас бүрдэж байна. 

Харин Ачаа тээврийн хэсгийн барилга угсралтын ажлын явц 85 хувьтай байгаа ба 2023 оны гуравдугаар улиралд ашиглалтад орно. Ачаа тээврийн хэсэг нь ашиглалтад орсноор ачаа тээврийн хүчин чадал гурав дахин нэмэгдэх юм.