Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Х.Булгантуяа: Замын-Үүд боомт транзит тээврийн зангилаа болон хөгжих боломжтой

А.Халиун


“Замын-Үүд” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчилж, цаашлаад боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр Монгол, Хятадын худалдааны эргэлтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа энэ үеэр онцолж байлаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал хийж, хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэхээр болж, энэ хүрээнд хил боомтын чиглэлээр дээд түвшний гэрээ хэлцлүүдийг тохиролцсон билээ.
 
Тус айлчлалаар хоёр улсын хилийн боомтын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд, Эрээний боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, эргэлтийг нэмэгдүүлэх болон Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомт, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох зэрэг олон чухал асуудлыг харилцан тохиролцсон.

Ялангуяа, БНХАУ-ын талаас хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхээ илэрхийлж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй сайжруулахад Монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр хэллээ.

Замын-Үүд боомтын шинэчлэлийн энэ бүтээн байгуулалт нь монголчуудад өргөн боломж бололцоог нээж, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.