“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны 09.00 цагт Соёлын төв өргөөнд болно.
Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. Үүнд:
тухай асуудлыг хэлэлцэнэ.
Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр явуулна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2023 ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авна хэмээн тус компаниас мэдээлэв.