Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чийгшүүлэлт хийж байна

А.Халиун


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь үйлдвэрлэлийн технологийн сүүлийн шат дамжлага юм. Энэ хэсэгт хаягдлыг хураах, хадгалах, Баяжуулах үйлдвэрийг усаар хангах технологийн үйл ажиллагаа явагддаг. Тус хэсэгт далан, цөөрөм, хуурай болон хураагдсан элс нийт 2100 гаруй га талбайг эзэлдэг байна.  

Энэхүү хаягдлын аж ахуй  жилээс жилд томорч,   хүн амын  суурьшлын төвд тун ойрхон байршдаг. Хаягдлын аж ахуй  хүн амын төвлөрсөн суурингуудын салхины дээр нь байршдаг учир хаврын улиралд  багахан салхи гарахад л  шохойтой цагаан нунтаг, шороо нь хоромхон зуур агаарт дэгдэж, амьсгалын замаар дамжин хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.  Иймд үйлдвэрийн хэмжээнд Хаягдлын аж ахуйгаас гарах цагаан тоосны дэгдэлтийг бууруулах зорилгоор олон арга хэрэглэж иржээ.

Тухайлбал, уян хоолой ашиглан бороожуулалт хийх, кальцийн хлорид бодисыг хуурайгаар цацан усны “Белаз”-аар норгон хучих, байнгын усалгааны систем суурилуулах ажил хийж байна.

Одоогоор нэг километр усалгааны төмөр шугам, хоолой тавьжээ. Мөн тусгай зориулалтын техникээр дарагч бодисыг устай хольж, хуурайшилттай талбайд цацаж чийгшүүлэх зэргээр тоосжилтыг бууруулах ажил хийж байна.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” хаягдал өтгөрүүлэх технологийг 2024 онд  багтаан нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Хаягдал өтгөрүүлэх технологийг   нэвтрүүлэхийн тулд хэд хэдэн үе шаттай туршилтууд хийсэн нь амжилттай болжээ.