Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Атмор” ХХК нь Швейцарын GEOBRUGG компанийн албан ёсны дистрибьютор боллоо

Атмор ХХК нь 2003 оноос хойш инженерийн дэд бүтцийн салбарт халаалт агаар сэлгэлт, ус хангамж ариутгах татуургын угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд 2023 онд 20 жилийн ойтойгоо золгож байна.

Бид үйл ажиллагаандаа шинэ технологи, иноваци, инженерийн зөв шийдлүүдийг үргэлж нэвтрүүлсээр ирсэн. Энэ ч утгаараа 2023 онд Швейцар улсын BRUGG group - албан ёсны дистрибьюторийн гэрээгээ амжилттай баталлаа.

 BRUGG group 1896 онд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааны 4 салбар 19 үйлдвэрлэлийн байгууламж, 32 түгээлтийн салбар 1700 орчим ажилтантай дэлхий даяар дэд бүтцийн төслүүдэд шинэлэг шийдлүүдийг санал болгож өргөжин тэлсээр байгаа компани билээ.

Манай компани нь 2023.04.19 - 2023.04.21 өдрүүдэд зохион байгуулагдах Build Mongolia 2023 үзэсгэлэн арга хэмжээнд BRUGG group-ийн салбар компани болох GEOBRUGG болон PEXGOL компанийн 2 төрлийн бүтээгдэхүүнийг уул уурхайн компаниудад танилцуулахаар оролцож байна.

1-рт: Уул уурхайн шугам хоолойн шийдлийг санал болгогч BRUGG Pipes компанийн PEXGOL уян хоолой.

Бүтээгдэхүүний онцлог давуу тал:

  1. -Хоолойн диаметр 710мм хүртэл
  2. -Температур -50°С-аас 110 °С хүртэл
  3. -Уян гэдгээрээ эргэх радиус бага, саад тотгорыг шууд тойроод гарна.
  4. -Химийн агууламж өндөртэй усыг дамжуулах чадвартай
  5. -Хөрсний ус болон ил усыг зайлуулахад тохиромжтой
  6. -Ган хоолойноос зардал бага, угсралтын хугацааг хэмнэдэг
  7. -Зэврэлт үүсэхгүй

2-рт: Уул уурхайн аюулгүй ажиллагааг хангах зориулалттай GEO BRUGG компанийн уурхайн нуралтын эсрэг тор

Бүтээгдэхүүний онцлог давуу тал:

  1. -Өндөр даацын ган утас 1770 MPa
  2. -Өндөр даацын жигд хуваарилна
  3. -Ромбо хэлбэртэй гинжин бүтэцтэй
  4. -Жин багатай, суурилуулахад хялбар
  5. -Зангидсан төгсгөлтэй тул дараагийн тортой холбоход давхцал бага
  6. -Зэврэлтэд тэсвэртэй.

Манай компаниас санал болгож буй дээрх бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 2023.04.21 өдөр Build Monglia 2023 үзэсгэлэн дээр зохион байгуулагдах Mining forum-д ирж оролцоорой.

Бидэнтэй холбоо барих:

Хаяг: БГД баруун 4 зам Рокмон бюлдинг оффис төв 202 тоот

Утас: 77074380, 89854380

И-мэйл: info@atmor.mn

Веб сайт: www.atmor.mn