Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 43 боллоо

А.Халиун


Засгийн газраас төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн бүтцэд томоохон өөрчлөлт  оруулжээ. Тус компанийн 32 охин компанид ТУЗ болон удирдах ажлыг 270 гаруй гишүүн хэрэгжүүлдэг байсан бол дүрмийн өөрчлөлтөөр 43 хүн ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар болсон гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тухайлбал,

-Эрдэнэс Монгол ХХК- ТУЗ-ийн 11 гишүүнтэй
-Эрдэнэс Тавантолгой ХХК – ТУЗ-ийн 9 гишүүнтэй
-Багануур ХК- ТУЗ-ийн 11 гишүүнтэй
-Шивээ-Овоо ХК- ТУЗ-ийн 9 гишүүнтэй
-Эрдэнэс Ассет менежмент ХХК- ТУЗ-ийн 3 гишүүнтэй ажиллахаар боллоо.
 
Эдгээр компани бүгд хувьцаат компани учир хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор ТУЗ ажилладаг.  

ТУЗ-ийн гишүүн 270 гаруй хүний цалингийн зардал жилд 2 тэрбум төгрөг байсан бол энэ өөрчлөлтөөр цалингийн зардал 500 сая төгрөг болж буурч байна.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус таван гишүүнийг сонгон шалгаруулах ажил явагдаж буй аж.