Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Эрдэнэс Тавантолгой компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ

А.Халиун


Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, Дутсан нүүрстэй холбоотой асуудал 2012 оноос эхлэн яригдсан. Алга болсон гэх 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох 48 тэрбум төгрөгийг орон нутгийн Тавантолгой ХК-иас ЭТТ компанийн дансанд шилжүүлснээр энэ асуудал шийдэгдсэн.

ЭТТ ХК-ийн хувьцааны 14.8 хувийг 2012 оны 4-р сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэд хувьцаа эзэмшиж байгаа. Компани 2019 оны үйл ажиллагааны ашгийг 2020 онд нэг иргэн 96 мянган  төгрөг хуваарилсан. 2022 оны үйл ажиллагааны тайланд аудитын дүгнэлт хийсний дараа ТУЗ-д танилцуулаад 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж, ногдол ашиг тараах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир, ЭТТ компанийн үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор ямар ажлууд хийхээр төлөвлөснийг тодруулав.
БЭТ Ж.Ганбат, ЭТТ компани нүүрсээ сорчлон борлуулж байсан. Тиймээс 2024 оны долоодугаар сард нүүрс угаах, баяжуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөн ажиллаж буй учир хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий нүүрс угаах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар нүүрсээ үнэд хүргэх боломж бүрдэнэ. Баяжуулах үйлдвэртэй холбоотой Загийн усны хоолойн гүний ус ашиглах төсөл амжилттай хэрэгжиж байна. Гэрээний хугацаа нь есдүгээр сард дуусна.
Мөн Тавантолгой Гашуунсухайт, Хангийн төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох зайлшгүй шаардлага үүсээд байна. Нүүрсээ эцсийн цэгт хүргэж байж үнэ хүргэнэ. Уурхайгаас 1 тонн нүүрсийг баяжуулах үйлдвэрт машинаар хүргэх өртөг нь 24.3 мянга, туузан дамжуургыг нэвтрүүлбэл өртөг зардал 3400 болж буурна. Хамгийн гол зардал бол олборлолт, тээвэрлэлттэй холбоотой учир энэ гурван төслийг богино хугацаанд яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ ажлууд дээр төвлөрнө гэв.

ЭТТ компани 2023 оны хоёрдугаар сараас эхлэн нүүрсийг биржээр хилийн үнээр борлуулж байна. 2023 оны нэгдүгээр улиралд 416 мянган тонн нүүрс экспортолсон бол дөрөвдүгээр сард гурван удаагийн арилжаагаар 216 мянган тонныг биржээр борлуулаад байна.

Нүүрсээ биржээр худалдаалж эхэлсэн ч худалдан авагчид 12-13 жил ам нөхцөлөөр нүүрс авч сурсан уламжлалаа санагалзаж, хүндрэл гарч байгааг Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат дурьдав. Тухайлбал, Гашуунсухайт боомт БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомттой холбогддог бөгөөд Нүүрс угаах үйлдвэрүүдтэй, олон жил манайхаас нүүрс худалдан авч ирсэн. Худалдан авагчид тээврээ өөрсдөө хариуцаж, хямд үнээр нүүрсээ авдаг байсан учир эсэргүүцэл илэрхийлж, хүргэсэн нүүрсийг буцаах зэрэг үйлдэл гаргаж байна. Иймд бид худалдан авагч талтай ойлголцож, биржийн арилжааг хэвшүүлэх нь чухал байна гэсэн юм.