Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгой 312 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ

Д.Оюунчимэг

Оюутолгой компани энэ оны нэгдүгээр улирлын тайлангаа өнөөдөр танилцууллаа.  Тус компани 21 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүний уурхайн олборлолтоо эхлүүлсэн байна. энэ нь нэг жилд олборлох зэсийн хэмжээг 500 мянган тоннд хүргэх зорилтын эхлэл гэдгийг мэдээллийн үеэр хэлэв. 

Тус компани татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 89 сая ам.доллар буюу 312 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газарт төлсөн байна. Энэ нь нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.98 тэрбум ам.доллар буюу 9.2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн хэмээн албаныхан хэллээ. Дээрх мөнгөн дүнд Оюутолгойд ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтсан болохыг мөн онцолсон. 

Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Бидний бүтээсэн амжилт нь Оюутолгойд хүч хөдөлмөрөө зориулсан ахмад, дунд, залуу үе болон түншүүдийн маань их ажлын үр шим. Цаашид техник, технологийн чадавхыг бэхжүүлэхийн сацуу манлайллыг дэмжих замаар бизнесээ хөгжүүлж, хүний нөөц, орон нутаг, байгаль орчны чиглэлээр өгсөн амлалтаа биелүүлэн ажиллах болно”гэв.

Оюутолгойчууд олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 куб метр ус ашигладаг бол тус компани нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 метр кубээс багаар ашигласан байна. Оюутолгойн уурхайн хэрэгцээнд “Гүний хоолой”-гоос татаж буй усны хэмжээг Ханбогд сумын байгаль орчны байцаагч, улсын байцаагчид сар бүр шалгаж, баталгаажуулдаг аж. 

Оюутолгойн нийт ажилтны 97 хувь нь монголчууд. Үүний 23.1 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлж буй. Ирэх жил гэхэд эмэгтэй ажилтны тоог 25 хувьд хүргэхээр зорьж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр хэллээ.