
Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-05-18/ явагдаж, “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу нийт 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү арилжаанд 2 компани оролцсон бөгөөд дуудах үнэ 800 юанаас 1.25 хувь өсөж 810 юань хүрлээ.
Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдаж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспортод гаргах 160,000 тонн эрчим хүчний нүүрсийг арилжина.
| Арилжигдсан нүүрсний мэдээлэл |
|
| Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо |
2023.05.18 |
| Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо |
2 |
| Нүүрс худалдагч этгээдийн нэр |
“Хангад Эксплорэйшн” ХХК |
| Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг |
16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р |
| Захиалгын бүртгэлийн дугаар |
KH-23003 |
| Дуудах доод үнэ, валютын төрөл |
800 юань /тонн |
| Хэлцэл хийгдсэн үнэ |
810 юань /тонн |
| Гэрээний нийт үнийн дүн |
10,368,000 юань |
| Хэлцлийн дугаар |
2023.05.18-01 |
| Үнийн өсөлтийн хувь |
1.25% |
| Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/ |
2 багц буюу 12800 тонн |
| Арилжсан нүүрсний төрөл, ангилал |
Баяжуулсан сул кокосжих нүүрс |
| Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт |
Үнслэг (хуурай,%) ≤ 9.5% |
| Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28% |
|
| Хүхэр (хуурай, %) ≤ 0.85% |
|
| Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%) ≤ 9% |
|
| G индекс 65≤G≤75 |
|
эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ