Монголбанк 2023 оны 5 дугаар сард 2,417.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 425.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 422.6 кг үнэт металл тус тус худалдан аваад байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дэх үнээр тогтоодог бөгөөд тавдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 221,229.60 төгрөг байсан харин “Fitch” агентлаг 2023 онд алтны үнэ 1950 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоолжээ.