Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

IT салбарын залуусын амбиц дэлхийд өрсөлдөх технологийн шинэ систем бүрдүүлнэ

Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг цахимжуулж, үндэсний мэдээллийн технологийн компаниудын хөгжүүлсэн систем, программ хангамжийг биржийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой эсэхийг судалж, холбогдох арга хэмжээ авах” тухай заасан. Тиймээс үндэсний IT-гийн компаниуд “Эрдэнэс Ай Ти Консорциум” нэгдлийг байгуулжээ. 

Манай улс уул уурхайн биржийг амжилттай нэвтрүүлснээр гадаад валютын нөөц болон татварын орлого нэмэгдэхээс гадна мэргэжлийн хөрөнгө оруулагчид зах зээлд орж ирэх, найдвар­тай, ил тод биржийн арилжаа хөгжих, ложистикийн хүндрэлээ үе шаттай, сис­тем­тэй шийдэх зэрэг давуу талтай гэд­гийг форумын үеэр оролцогчид ярьж байв. 

“Эрдэнэс Ай Ти Консорциум” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Буянмөнх “Уул уурхайн салбар Монголын хамгийн том салбар. Энэ салбар ил тод, шударга хөгжсөн тохиолдолд бусад салбарт  хөгжлийн зөв суурь тавигдана. Бид зөвхөн IT салбараас гадна уул уурхайг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь чухал гэж үзсэн. Манай салбар олон улсын түвшнээс хоцроогүй, харин тэргүүлэх хэмжээнд ирсэн. Технологийн хөгжлийн ур чадвар ч ахисан. Бид уул уурхайд түшиглэсэн IT мэдлэгийн экспортыг хөгжүүлэх том амбийцтай” хэмээн   илэрхийллээ. 

Уул уурхайн бирж байгуулах нь зөв шийдвэр. Гэхдээ системийг  хэрхэн зөв суурилуулах  вэ гэдэг анхаарлын төвд буй асуудал. 

Төлбөр тооцооны системийг нь авч үзэхэд л ачаалал өндөр, тасралтгүй, найдвартай аюулгүй ажиллагаа, хурд шаардана. Тиймээс IT салбарын залуусын амбиц дэлхийд өрсөлдөх технологийн шийдэл гаргаж, шинэ систем бүрдүүлнэ хэмээн  “Уул уурхайн биржийн эко систем” форумыг зохион байгуулагч, оролцогч залуус итгэл төгс илэрхийлж байна.