Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГ 2023” боллоо

Дэвшилтэт технологи, инновацлаг үйлчилгээг нэвтрүүлэн харилцагч нартаа тоног төхөөрөмж, онцгой бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд 16 жилийн турш тасралтгүй үзүүлсээр ирсэн Английн JCB брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани “Юу Эл Экюпмент Ко” ХХК-ийн харилцагчийн өдөрлөг 2023 оны 6-р сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа.

Юу Эл Экюпмент Ко” ХХК нь 2007 онд байгуулагдсан үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд уул уурхай, зам, барилга, аж үйлдвэрийн салбарт зориулсан хүнд даацын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Английн JCB брэндийн тоног төхөөрөмжийг Монгол Улсын зах зээлд нийлүүлж, борлуулалтын дараах засвар үйлчилгээг бүрэн хариуцан ажиллаж байна.

Манай орны уул уурхай, зам, барилга, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн хүнд даацын тоног төхөөрөмжийн хэрэгцээ, үйлчилгээний эрэлт нь эдийн засгийн өсөлтөө даган өдрөөс өдөрт нэмэгдэхийн зэрэгцээ дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг чухалчилдаг  тухай “Юу Эл Экюпмент Ко” ХХК-ийн Худалдаа, Маркетингийн менежер Ц.Бямба-Эрдэнэ нээлтийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ дурдлаа.

 

А.Халиун