Монголын Эдийн Засгийн Чуулган 10 дахь удаагаа зохион байгуулагдана
Монголд зочлох жилийн хүрээнд 2023.07.09 -10-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэ удаагийн Чуулганд 1,500 оролцогч оролцох ба нийт 6 өөр байршилд нэгэн зэрэг зохион байгуулагдана.
Монголын Эдийн Засгийн Чуулган 2023 арга хэмжээнд оролцохоор Рио Тинто группийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд зочилж байна. Дэлхийн топ 45 санхүүгийн байгууллагын төлөөлөл, хөрөнгө оруулагчдыг Монголд урин авчирч, Оюу толгой төсөл болон Монголд хөрөнгө оруулах боломжуудыг сурталчлахаар төлөвлөсөн билээ.
Энэ жилийн Монголын эдийн засгийн форумд дэлхийн томоохон банкууд болох JP Morgan, Goldman Sachs, Morgan Stanley, CITI, Barclays, HSBC ирж оролцох бөгөөд 10 гаруй жилийн дараа хөрөнгө оруулагчдыг ийм өргөн хэмжээнд авчирч байгаа нь дотоодын бизнесүүдэд боломж олгож, гадаадын хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй буй аж.
Чуулганаар олон төрлийн арга хэмжээ нэгэн зэрэг 6 байршилд зохион байгуулагдах бөгөөд Үндсэн арга хэмжээний хүрээнд:
- 4 Нэгдсэн хуралдаан
- 15 Салбар хуралдаан
- Дугуй ширээний хаалттай ярилцлага
- VIP үдийн зоог
Чуулганы дэлгэрэнгүй мэдээллийг : https://meforum2023.mn/mn хүлээн авна уу.