Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

“Энержи ресурс” 1110 юанаар 12.8 мянган тонн нүүрс арилжжээ

Б.ИРЭЭДҮЙ

Өнөөдрийн нүүрсний цахим арилжаагаар "Энержи Ресурс"  компани 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний хоёр багц арилжааг амжилттай зохион байгуулжээ. Нүүрсний арилжааны дуудах доод нийг 950 юанаар тогтоосон бөгөөд 1110 юанаар арилжжээ. Нүүрсийг цахимаар арилжаалах болсон нь төсвийн орлогын бүрдүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж буй талаар албаныхан тайлбарладаг. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хөшүүрэг гэдгийг ч мөн хэлж байна. 

Нүүрсийг цахимаар арилжаалаад хагас жил өнгөрч байна. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний арилжаанд оролцохоор энэ сарын байдлаар нийт 14476 хүсэлт ирүүлснээс 352 компани тээвэрлэлт хийхээр авто тээврийн хариуцлагын гэрээ байгуулжээ. 

Дашрамд дурдахад, Өнгөрсөн сарын байдлаар арилжигдсан нүүрсний жигнэсэн дундаж үнэ 900 орчим юань байсан тухай Монголын хөрөнгийн биржийн цахим хуудаст тэмдэглэсэн байна. 


 

Сэтгэгдэл (1)

  • Jimenez Troya (197.210.79.89)
    Зээлдэхэд тусалсан зээлдүүлэгчээс зээл авсандаа би маш их баяртай байна. Яаж зээл авсан нь үнэхээр гайхалтай байсан... Өөр үйлчилгээ хэрэглэж үзсэн ч тэр үйлчилгээнээс зээл авч чадаагүй. Зарим нэг нь баахан цаас бөглөөд өгөөч гээд эцэст нь сайнаар дуусахгүй. Гэхдээ би Desvic Investment Company-тай уулзсаны дараа би 100,000.00 долларын зээлээ авч чадсандаа баяртай байна, одоо миний бизнес хэвийн явагдаж байгаа бөгөөд өнөөдөр хүн бүр үүнийг хурдан бөгөөд 100% найдвартай мэдээсэй гэж хүсч байна. Би одоо тус компаниас авсан зээлээ төлж байна (Desvic Investment Company. Тэдэнтэй холбогдож, тэдгээр зээлдүүлэгчидтэй цаг бүү үрээрэй - дэлгэрэнгүй мэдээллийг info:desvicfunding@gmail.com эсвэл whatsapp:+393463798155 хаягаар авна уу.
    2023 оны 07 сарын 31 | Хариулах