“Оюу толгой” ХХК 2023 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн олборлолтын явцаа өнөөдөр танилцууллаа.
Бид 54 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. Ингэснээр манай баг, хамт олон 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллаж байна. Манай хамт олон, гүний уурхайд хэдэн зуун хүдэр буулгуурыг тэсэлснээр дээрх зорилтод хүрэх юм. Оюу толгойн уурхай нь Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто группийн амжилттай түншлэл, хамтын зүтгэлийн үр дүн билээ.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Бид 2023 оны хоёрдугаар улиралд өөрсдийн төлөвлөгөөний дагуу зорилтоо биелүүлж бизнесээ аюулгүй, тогтвортой, ашигтай авч явахад анхаарлаа хандуулан ажиллалаа.
Оюу толгой өмнөх жилүүдэд Монголын ТОП-100 ААН-ийн шагналыг гардаж авч байсан ч энэ жил үнэлгээний таван гол үзүүлэлтийн дөрөвт нь тэргүүлж, 2022 онд нийт аж ахуйн нэгж дундаа нэгдүгээрт жагссан амжилтдаа маш их баяртай байна. Мөн энэхүү жагсаалтад Оюу толгойн 31 ханган нийлүүлэгч багтсаныг тэмдэглэхэд таатай байна.
Энэ долдугаар сарын дунд Рио Тинто группын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ, шинжээч, хөрөнгө оруулагч нар Монголын Эдийн Засгийн Форум, Үндэсний Их Баяр Наадамд оролцож, Оюу толгойн уурхайд зочиллоо. Бид хүндэт зочдодоо Монгол Улс болон Оюу толгойн уурхайгаа танилцуулж, хүдрийн биет, өсөх ирээдүйн боломж, хамт олон, түншлэлээрээ дэлхийн жишигт нийцэхүйц болсныг харуулж чадлаа.”
Хэвлэлийн мэдээ
Тойм мэдээ