Б.Болор
Б.Болор
Эрдэнэ Ресурсийн хайгуулын үр дүнд 20 км2-ийг хамарсан “Хар Морь” талбайд хэд хэдэн шинэ талбайг тодорхойллоо. “Хар Морь” талбайн нөөцийг тэлснээр Баянхөндий төслийн өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой ажээ. Тус компанийн ерөнхийлөгч Петер Акерли “Хар Морин Дэл талбайд 1.5 км хүдэржсэн трендийг тодорхойлсон. Үүнд маш өндөр агуулга бүхий Өмнөд Хар Морин Дэл орд багтаж байна. Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнд хэд хэдэн шинэ хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлсон нь 20 км²-г хамарсан Хар Морь талбай нь өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг агуулах боломжтойг харууллаа.” гэжээ. “Баянхөндий алтны ил уурхайгаас хойд зүгт 2 км-т оршдог “Хар Морин Дэл” талбайн хүдрийг шинэчилсэн ТЭЗҮ-ийн тооцоололд нэгтгэн танилцуулахаар төлөвлөж буй аж. Энэ талбайн нөөцийг тэлснээр Баянхөндий алтны төслийн эдийн засгийн өгөөжийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх боломжтой юм байна.
Дашрамд дурдахад, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Баянхөндий алтны төслийн нэг хэсэг болох Хар Морь талбайд гүйцэтгэсэн хайгуулын хөтөлбөрийн үр дүнг танилцуулахаар бэлтгэж буй. Хар Морь талбай нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд Хөндий Эрдсийн Дүүргийн Баянхөндий алтны төслийн ил уурхайгаас хойд зүгт 2 км зайд оршдог.