Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ДОМИНИК БАРТОН: ИРЭЭДҮЙН ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТ РИО ТИНТО-Г МОНГОЛ РУУ ХӨТӨЛСӨН

Манай улсад зохион байгуулагдсан “Монголын Эдийн засгийн чуулган 2023”-д “Рио Тинто” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын баг хүрэлцэн ирж бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон билээ. Хүндэт зочдын бүрэлдэхүүнд “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон, Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Оксфордын Их сургуулийн Дэлхийн эдийн засаглалын хөтөлбөрийг үндэслэгч, “Рио Тинто” группийн ТУЗ-ын гишүүн, хатагтай Нгейр Вүдс, Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид багтаж, нэгдсэн хуралдаанд үг хэлж, салбар хуралдаануудад панелистаар байр сууриа илэрхийлсэн. Мөн төр, засгийн тэргүүн, дотоодын бизнес, банк санхүүгийн салбарынхантай уулзсан билээ.

Үүнээс гадна “JP Morgan”, “Goldman Sachs”, “Morgan Stanley”, “CITI”, “Barclays”, “HSBC” зэрэг дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж Эдийн засгийн чуулганд оролцсон бөгөөд тэд “Рио Тинто” компанийн урилгаар Монгол Улсад ирсэн.

“Рио Тинто” компанийн удирдлагын баг Үндэсний Их баяр наадам, “Монголын Эдийн засгийн чуулган 2023”-нд оролцсоны дараа 7 дугаар сарын 13-нд Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, дэлхийн дэвшилтэт технологи блокчлон олборлох аргаар олборолт явуулж буй гүний уурхайн бүтээн байгуулалтыг үзэж сонирхлоо.

Энэ оны гуравдугаар сард Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн түүхэн үйл явдлын дараа хөрөнгө оруулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд ирсэн юм.