Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нүүрсний экспорт 1.9 тэрбум ам.доллараар өсжээ

Монгол Улс 2023 оны эхний долоон сард 146 улстай худалдаа хийжээ. Нийт худалдаа, бараа эргэлтийн хэмжээ 13.7 тэрбум ам.доллар болсон бөгөөд үүнээс экспорт 8.7 тэрбум, импорт 5 тэрбум ам.доллар байна хэмээн ҮСХ-ноос өнөөдөр /2023.08.17/ мэдээлэв.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллар буюу өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөн. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллараар буюу 34.5 хувиар, импорт 261.1 сая буюу 5.5 тэрбум ам.доллараар өссөн байна.


Экспорт 2.2 тэрбум ам.доллараар өсөхөд:

Нүүрсний экспорт 1.9 тэрбум ам.доллар
газрын тосных 153.8 сая ам.доллар

Жоншны хүдэр ба баяжмал 76.5 сая
Төмрийн хүдрийн баяжмал- 32.8 сая доллараар тус тус өссөн нь нөлөөлжээ. Нийт экспортын 86.8 хувь нь эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу металь, гоёлын зүйлс 4.8 хувийг, нэхмэлийн бүтээгдэхүүн 3 хувийг тус тус эзэлж байна.

Нүүрсний экспортын биет хэмжээ 3.2 дахин, газрын тосных 5.9 дахин, жоншны баяжмалын экспорт 2.7 дахин өсжээ.