Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Нүүрсний экспортын хэмжээг 40 сая тоннд хүргэнэ

 

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Шивээхүрэн-Сэхээ боомтод ажиллаж Сэхээ боомтын удирдлагууд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, Шивээхүрэн- Сэхээ боомтын асуудлаар ярилцлаа.

 

Тодруулбал, төмөр замын холболт, визийн асуудал, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, махны экспортод үүсээд буй нөхцөл байдал, нүүрсний үнэ, боомтын ажлын цагийн горим зэрэг асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын талд нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, химийн аюултай ачаа болон газрын тосны бүтээгдэхүүн нэвтрүүлэх, боомтын ажлын цагийн горимыг цайны цагийн амралтгүй болгох, Шивээхүрэн боомтыг олон улсын болгох, автомат удирдлагатай нүүрс тээвэрлэлтийн AGV-г 24 цагаар явуулах, төмөр замын холболтын БНХАУ-ын талын 3.75 км төмөр замын ажлыг шуурхайлах, өндөр хүчдэлийн БНХАУ-ын талын 18 км баригдах шугамын газрын зөвшөөрлийг шийдвэрлэх зэрэг саналыг тавив.

Үүний хариуд БНХАУ-ын талаас энэ жил нүүрсний тээврийг нэмэгдүүлж 20 сая тоннд хүргэх хэтдээ 40 сая тонн болгох ажлыг үе шаттайгаар урагшлуулах, төмөр замын тухайд холбогдох байгууллагууд зураг төслийн ажлыг хийсэн учир удахгүй эцсийн шийдвэр гарна хэмээн мэдэгджээ.

 

 

А.Халиун