Манай улсаас экспортолдог нүүрсний 66 хувь нь Гашуунсухайт, Хангийн боомтоор ӨМӨЗО-ны Бугат хотод, 17 хувь нь Шивээхүрэнгийн боомтоор Гансу мужийн Жүи хотод, 9 хувь нь Замын-Үүд Эрээний чиглэлээр Хэбэй мужийн Таншань боомтод хүрдэг байна.
Нүүрсний экспортын өчигдрийн арилжааны мэдээнээс харвал, “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,528,000 юань буюу 3,095,512,320 төгрөгөөр зарагдсан байна. “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 291,000 ам.доллар буюу 1,007,421,630 төгрөгөөр арилжаалагджээ.
Энэ өдөр нийт 4,398,805,524 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулснаас ТOП-20 индекс 0.59% хувиар буурч, 34,866.10 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,093,442,660,268 төгрөг болсон мэдээ байна.
Өнөөдрийн байдлаар биржээр арилжаалсан нүүрсний дуудах доод үнэ 1250 юань бөгөөд “Энержи Ресурс” ХХК 2 багц буюу 6400 тн баяжуулсан коксжих нүүрс арилжаалахаар зарлаад байна.