Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Жилээс жилд үзэсгэлэнгийн нэр хүнд, цар хүрээ нэмэгдэж буй нь илүү өндөр хүлээлт, үр дүнг бидэнд бий болгож байна

Монголын төдийгүй олон улсын уул уурхайн салбарын шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2023” уул уурхай, газрын тосны үзэсгэлэнгийн 12 дахь арга хэмжээнд Ерөнхий ивээн тэтгэгчээр дахин оролцож буй Трансвест Монголиа ХХК-ийн Худалдаа, Маркетингийн захирал Д.Болдсүх болон хамт олонд нь баяр хүргэе. Юун түрүүнд тус үзэсгэлэнг зорин жил бүр хамтран ажилладаг шалтгаанаасаа эхэлж яриагаа эхэлье гэж бодлоо.

Энэ удаагийн үзэсгэлэн өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдана гэсэн хүлээлттэй байгаа. Танай байгууллагын хувьд үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байна? Ямар хүлээлттэй байгаа вэ.

Ерөнхий ивээн тэтгэгчээр дөрөв дэх жилдээ оролцож байгаагийн хувьд жилээс жилд үзэсгэлэнгийн нэр хүнд, цар хүрээ нэмэгдэж байгаа тул хүлээлт, үр дүн маш өндөр байгаа.

Трансвест Монголиа Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэндээ ямар шинэлэг бүтээгдэхүүнээ танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа вэ? Хэрэглэгч болон шинэ харилцагч байгууллагууддаа юуг санал болгох уу.  

Бид Комацу үйлдвэрийн цахилгаан экскаватор танилцуулах бөгөөд үйлдвэрээс энэ талын мэргэжилтэн инженерийг урьсан байгаа. Бид харилцагч байгууллагууддаа Японд болон Монгол улсад бэлэн байгаа бульдозер болон гинжит экскатоар, 100 тоннын автосамосвал санал болгож энэ удаагийн үзэсгэлэндээ оролцож байна.

Уул уурхайн салбарын төлөөлөл болсон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэвшлийг хэрхэн харж байна вэ. Үүнд Мongolia Mining үзэсгэлэнгийн нөлөөлөл хэр байгаа талаар сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

Монгол улсад уул уурхайн салбар маш эрчимтэй хөгжиж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ашиглагдаж байгаа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник,  тоног төхөөрөмж манай зах зээлд мөн адил нийлүүлэгдэж, техник технологийн хувьд бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа гэж бодож байна.  Хууль эрх зүйн орчин тогтвортой байж, урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлснээр Монгол улсын эдийн засгийн тогтвортой байдал, хариуцлагатай уул уурхай хөгжих үндэс суурь тавигдаж байгаа гэж бид үздэг.

Трансвест Монголиа ХХК-нь салбартаа томоохонд тооцогддог байгууллага гэдэгт хүн бүр санал нэгддэг. Тэгвэл энэ жилийн бусад байгууллагуудаас ялгарах онцлог болон ирэх жилийн төлөвлөгөөнөөс дурдвал.

Бид өнгөрсөн хугацаанд Монгол улсын төсөвт 200 гаруй тэрбум төвлөрүүлж шилдэг татвар төлөгч, ТОП 100 ААН-д 8 жил дараалан орж чадсан гадаадын хөрөнгө оруулалттай шилдэг компани юм. Бид тогтвортой, таатай ажлын байрыг бий болгож, цаашид энэ зах зээл дээр шинэлэг техник технологи нэвтрүүлан уул уурхайн салбарын тэргүүлэгч ханган нийлүүлэгч компани болох зорилгодоо улам илүү ахиц гарган ажиллах ойрын төлөвлөгөөтэй байгаа. Энэ зорилго маань ч биелэлээ олж байгаа ба манай хамт олон ажил үйлсээрээ харуулж байгаа гэж итгэж байна.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа. 10-р сард зохион байгуулагдах том арга хэмжээнд нь амжилт хүсье. Хүссэн гэрээгээ үзэглэж, санасан ажлаа ажил хэрэг болгоорой гэж ерөөж байна.

Баярлалаа.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.182.230)
    Mash saikhan texinlogi taniltsuulsand bayarlalaa boldcvxee bigman baina aa bayar xvrgie amjilt
    2023 оны 09 сарын 30 | Хариулах