Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Франц улс Монгол Улстай литийн хайгуул хийх гэрээ байгууллаа

 

ПАРИС, 10-р сарын 12 (Ройтерс) - Франц улс 10 сарын 12-нд Монгол Улстай литийн хайгуул хийх гэрээ байгуулж, Монголд ураны олборлолтоо эхлүүлэхэд нэг алхам ойртлоо.

 

Эдгээр хэлэлцээрүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Парист хийсэн айлчлалын онцлох үйл явдлуудын нэг юм. Энэхүү айлчлал нь Ерөнхийлөгч Э. Макрон Японд болсон “Их-7”-ийн дээд хэмжээний уулзалтаас буцах замдаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Улаанбаатарт уулзсанаас хойш зургаан сар хүрэхгүй хугацааны дараа болж байна.

Францын албаны хүмүүс литийн хайгуулын гэрээ урьдчилсан шатанд байгаа гэж мэдэгдэв. Франц улс Монголын литигээр баялаг сав газрын хайгуулын ажилд 400,000 еврогийн ($422,120) хөрөнгө оруулах юм байна.

Газрын ховор элемент нь өндөр технологийн аж үйлдвэр, ялангуяа цахилгаан автомашины үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд юм. Франц улс дотоодын автомашин үйлдвэрлэгчдээ Дюнкерк хотод цахилгаан батарей болон цахилгаан автомашины зангилаа төв байгуулахыг уриалж байгаа.

“Орано” групп Монголын талтай хамтран хэрэгжүүлж буй ураны төсөлд тулгарч байсан гол саад бэрхшээлийг арилгасан гэж Францын албаны хүмүүс мэдэгджээ. Монголоос олборлох уран нь дэлхийн ураны нийлүүлэлтийн 4%-ийг бүрдүүлэх боломжтой.

Монголоос уран импортлох нь Францын хувьд таатай мэдээ байх болно. Франц улс цөмийн реакторуудад ашигладаг түлшний ихэнхийг Нигерээс авдаг байсан бөгөөд өнгөрсөн 7-р сард болсон төрийн эргэлтийн улмаас тус улстай харилцаа муудсан юм.

Францын Thales Alenia Space компаниас Монгол Улсад холбооны хиймэл дагуул худалдаж авахад Франц зээл олгоход дэмжлэг үзүүлнэ.

Монголын нийт экспортын бараг 80% орчим Хятад руу гардаг. Монгол Улс хоёр том хөрш Хятад, Оросоос гадна бусад улстай худалдаагаа хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Европ, Азийг холбосон гүүр болно гэж найдаж байгаа.

 

 

Линк: https://www.reuters.com/markets/commodities/lithium-hungry-france-strikes-mongolian-exploration-deal-2023-10-12/                   

Огноо: 2023/10/12

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (3)

  • Ундраа (107.77.198.220)
    Уран л биш шүү! Зө зө дуус дуус л болж байгаа юм биздээ 🤬
    2023 оны 10 сарын 15 | Хариулах
    • яасан 3 толгойтой ишиг хургаа ярихнуу Орсын хэвтээ хөхдөгөө Эрчим хүчний хараат байдлаасаа гарьядаа Ояа минь ээ
      2023 оны 10 сарын 15
  • Badrah (133.106.60.34)
    Yun uran yun liti olborloh ve sda gej zugeer haraal idsen gangiin uildver, narnii havtan mavtan geed uchnuun amarhan yum baihad elii balai tsag nuhtsuusun yum hiih geed baidag buyan yumaa
    2023 оны 10 сарын 15 | Хариулах