Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

6,800 ТОНН ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛ АРИЛЖЖЭЭ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу  нүүрс биржээр борлуулж,  өнгөрсөн есдүгээр сарын  15-наас төмрийн баяжмалыг зарж эхлээд байгаа.  Өнгөрсөн долоо хоногийн биржээр нийт 536,903,422,251 төгрөгийн арилжаа хийжээ.  Хөрөнгийн биржээр борлуулах бүтээгдэхүүний дараагийн ээлжинд жонш, 2024 онд зэс зарахаар төлөвлөж байна. 2023 оны эцэс гэхэд нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын 20 хувийг биржээр дамжуулах боломжтойг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлсэн. Энэ он гарсаар есдүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 141 удаагийн арилжаагаар зургаан төрлийн 6.8 сая тонн нүүрс, хоёр төрлийн 94.6 мянган тонн төмрийн баяжмалыг нийт 2.9 их наяд төгрөгөөр арилжжээ. Арилжааны үр дүнд бүтээгдэхүүний зарласан доод үнэ 50 хүртэл хувиар өсөж, худалдаалагч компаниудын борлуулалтын орлогыг 247.5 тэрбум төгрөгөөр өсчээ.

АМНАТ-ын төлбөрийг ам нөхцөлөөр авдаг байсныг больж биржийн арилжааны үнийн дүнд тулгуурлан тооцдог болсон нь ил тод байдлыг бий болгох, биржийн арилжаанд оролцох компаниудын тоог нэмэх, худалдах, худалдан авагч талуудын оролцоог нэмжээ.

Монголын хөрөнгийн биржээр өнгөрсөн долоо хоногт "Энержи Ресурс" ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс, “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц буюу 3,250 тонн төмрийн хүдэр,  “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн 2 багц буюу 6,800 тонн төмрийн баяжмалын арилжааг зохион байгуулжээ.