Манай улсын хилээр 2023 оны эхний 9 сард давхардсан тоогоор 3 879.7 мянган зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2 614.5 (3.1 дахин) мянгаар нэмэгдсэн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар 1 942.1 мянган зорчигч хилээр орсон байна. Тэд дараах боомтоор орж ирсэн байна. Үүнд:
Улсын хилээр орсон зорчигчдын 1 421.0 (73.2%) мянга нь Монгол Улсын иргэд, 521.1 (26.8%) мянга нь гадаад улсын иргэд байв. Гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 299.1 мянгаар буюу 2.4 дахин нэмэгдсэн байна. Тэдний 89.4 хувь нь 30 хүртэл хоног, 2.5 хувь нь 60-90 хоног, 8.1 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаатай ирсэн байна.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчид:
Гадаадын зорчигчид дараах бүс нутгаас иржээ. Үүнд:
Гадаадын зорчигчдыг харьяаллаар нь авч үзвэл:
Хилээр орсон жуулчдын тоо энэ оны эхний 9 сард 486.1 мянга болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 275.2 мянгаар буюу 2.3 дахин өссөн байна.
Улсаар ангилж үзвэл:
Манай улсын 1 437.5 (давхардсан тоогоор) мянган иргэн гадаадад зорчсоноос 961.7 (66.9%) мянга нь аялах зорилготой байв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 680.8 мянгаар буюу 3.4 дахин өссөн дүн юм. 475.9 (33.1%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 328.0 мянгаар буюу 3.2 дахин өсжээ.
Улсын хилээр 2023 оны эхний 9 сард 2 148.0 (давхардсан тоогоор) мянган тээврийн хэрэгсэл орсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1 084.6 мянгаар буюу 2.0 дахин нэмэгджээ. Үүний:
Тээврийн хэрэгслүүд дараах боомтоор нэвтэрсэн байна. Үүнд: