Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Д.Мөнхбаатар: Ховор металлыг баяжуулах, хайлуулах дэвшилтэт технологийг Монголд хэрэгжүүлнэ

Б.АРИУН

БНСУ-ын Гео шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн консорциум, Монголын Геологийн судалгаа-шинжилгээний Төв ТӨҮГ-тай хамтран ховор металлын төв байгуулахаар ODA төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ талаар тус газрын захирал Д.Мөнхбаатараас тодрууллаа.

-Саяхан Солонгосын талаас лаборатори байгуулах мэргэжилтнүүд ирээд буцсан. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?

-Солонгосын Гео шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн консорциум Монгол Улсад газрын ховор металд нэмүү өртөг шингээх болон эргэлтэд оруулахад зориулсан ховор металлын төв байгуулах асуудлаар Монгол Улсын Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-т Солонгосын Геошинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн консорциумын мэргэжилтнүүд ирсэн.

Солонгос-Монголын хамтарсан ховор металлын төв байгуулах зорилготой юм.

-Ховор металлын төв байгуулснаар гарах үр дүн юу вэ?

-Энэхүү төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа. Өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хоёр тал хамтран ажиллаж байна.

ODA төслөөр дамжуулан өндөр нэмүү өртөг шингэсэн ховор металлыг баяжуулах, хайлуулах дэвшилтэт технологийг Монголд хэрэгжүүлж дотоодын ховор металлын тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилготой гэв.

Харин энэ талаар БНСУ-ын NAVER.com, Сөүлийн мэдээ сайтад төслийн ерөнхий менежер Солонгосын Геошинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн доктор Жон Хо Сок ярилцлага өгч сэтгүүлчийн асуултад хариулжээ.

 “Хамтын ажиллагааны оновчтой загвар болох Монгол төслийг амжилттай хэрэгжүүлэхийг хичээх болно” гэж байр сууриа илэрхийлээд, “Ховор металлын хамтын ажиллагааны төв байгуулж, холбогдох тоног төхөөрөмж, материалыг нийлүүлэх, нэмүү өртөг өндөртэй ашигт малтмалын чиглэлээр мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, Монгол Улсад учирч буй техникийн хүндрэлийг дэмжихэд голлон анхаарч ажиллаж байна” хэмээн хариулжээ.

 

Сэтгэгдэл (2)

  • Б. Оюунбилэг (202.9.40.251)
    Сайхан л төсөл байна,бүтэх болтугай!
    2023 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (59.153.115.70)
    Жил болгон том том ярина бас л хий хоосон ярьж байгаа биз
    2023 оны 11 сарын 02 | Хариулах