Монголбанк энэ оны 10 дугаар сард 867.6 кг үнэт металл худалдан авчээ. Оны эхнээс өссөн дүнгээр 14.2 тонн үнэт металл худалдан аваад байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,739.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 840.3 кг үнэт металл худалдан авлаа. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг Дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 211,513.01 төгрөг байв.