Дэлхийн зах зээлд алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өслөө. Арванхоёрдугаар сарын 4-ны өдөр шар металлын үнэ 3 хувиар өсөж, унц нь $2,135 хүрч, аажим буурч 2,030 орчимд хэлбэлзэж байна. 2020 оны наймдугаар сард алтны ханш $2,072 хүрсэн нь өмнөх түүхэн дээд хэмжээ байсан юм. World Gold Council байгууллагын мэдээлснээр 2010-аас 2021 оны хооронд хөгжиж буй орнууд жил бүр дунджаар 473 тонн алт худалдан авч байжээ. Харин өнгөрсөн онд энэ хэмжээ 1,100 тонн болон нэмэгдэж, энэ оны эхний гурван улирлын байдлаар 800 тонн хүрээд байна.
Key commodities Last % Change
WTI Crude Oil 73.20 0.22%
Brent Crude Oil 78.10 0.09%
Natural Gas 2.70 0.04%
Gold 2,053.60 0.56%
Silver 24.90 -3.86%
Corn 484.25 -0.26%
Wheat 617.75 -0.44%
Data as of December 4, 8:56 PM ES
Биржээр арилжаалсан нүүрсний үнэ өсөв
Арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн цахим арилжаагаар "Энержи Ресурс" ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс, “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц буюу 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр, “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсний арилжааг зохион байгууллаа.
Үнийн өсөлтийн хувьд “Энерж Ресурс” ХХК-ийн экспортод гаргах хоёр багц буюу 12800 тонн баяжуулсан нүүрсний үнэ 9,77, 12,78 хувиар, харин төмрийн хүдэр 5,29 хувиар өссөн байна.