Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

ХӨГЖЛИЙН СУДАС БОЛСОН ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭНД ОЛОН СЭЖМЭЭР ХОЛБОГДОНО

Х.Болор

Бүс нутгийн хөгжлийн судас болсон төмөр замын сүлжээнд олон сэжмээр холбогдож, эдийн засгийн өсөлт авчрах төслүүдийг хамтарч хэрэгжүүлэхийг уриалж байна” тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Тээврийн 7 хоног” форумд оролцогч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хандлаа. 10 дугаар сард болсон “Уул уурхайн 7 хоног”-ийн дараа Зам, тээврийн хөгжлийн яам анх удаа ийм арга хэмжээ зохион байгуулав. Хоёр хөршийн төлөөллийг урьж, авто болон төмөр замын боомтуудаа хэрхэн холбох, үйл ажиллагааг нь яаж уялдуулах талаар хэлэлцлээ. Төрийн гурван өндөрлөг хүрэлцэн ирсэн нь энэ форумын ач холбогдлыг илтгэнэ.

 Тээврийн салбарт Монгол Улсын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон улсад таниулах зорилготой эл форумыг “Бүсийн тээвэр, ложистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдвээр зохион байгуулсан юм. “Зам үгүй бол тээвэр үгүй, тээвэр үгүй бол зам үгүй” гэж тээвэрчид ярилцдаг. Яах аргагүй холбоотой энэ хоёр салбарын үйл ажиллагааг уялдуулах шаардлагатай. Энэ арга хэмжээнд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тээврийн салбарт хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулж, Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллах, уриаллаа.

Хөрөнгө оруулагчдад санал болгосон төмөр замын төслөөс танилцуулъя.

• 2024-2026 онд тавих Сайншанд Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр замд 2.3 их наяд төгрөг шаардлагатай. Төр, хувийн хэвшлийн түншлэл-Концессын гэрээгээр тавих уг замын сонгон шалгаруулалтыг ойрын хугацаанд зарлана. • Эрээнцавыг Чойбалсантай холбох 238 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 900 тэрбум төгрөг зарцуулах ба 2023-2024 онд бүтээн байгуулна. • Чойбалсан-Хөөт-Бичигтийг 426 км төмөр замаар 2023-2025 онд холбоно. Үүнд 2 тэрбум 210 сая ам.доллар зарцуулна. • Арцсуурь-Нарийнсухайт-Шивээ хүрэн гийн хооронд 1255 км төмөр замыг 3 тэрбум ам.доллароор 2023-2028 онд тавина. Эдгээр зам ашиглалтад орвол манай улсын төмөр замын урт 2600 км-ээр нэмэгдэж, 4600 км болох юм. Сүхбаатараас Замын-Үүд хүртэл төмөр замын ганцхан коридортой Монгол Улс хоёр хөрштэйгээ дахин 2 коридороор холбогдож, Европ руу гарах боломж бүрдэнэ.

ДАЛАЙД ГАРЦГҮЙ МОНГОЛ УЛС

Далайд гарцгүй Монгол Улс гарц байнга эрэлхийлсээр ирсэн. Энэ форумын үеэр ч үүнтэй холбоотой хэлэлцүүлэг өрнөлөө. Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэнгийн илтгэлээс үзвэл бид далайд гарахын тулд ОХУ ын нутгаар дамжин, Алс Дорнодын далайн боомт хүртэл 3800 км, БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл 1870 км зам туулж байна. Монголчууд төмөр замаар дамжин далайд гарахаар зорьж байгаа юм. Төмөр замын зүүн коридорыг Бичигт-Хатавч боомттой холбон, БНХАУ-ын Ляонин мужаар дайрч, Жинжоу далайн боомт хүрэх төлөвлөгөөтэй.

Үүний үр дүнд Тяньжин боомт дахь манай улсын ачаа барааны эргэлт сайжрах юм.

Баруун коридор буюу Арцсуурь Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэ лийн төмөр замыг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмж тусгахаар болжээ. Энэ чиглэлд тавих төмөр замаар Энэтхэгийн далай хүрэхээр зорьж байна. Монголын бараа бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахад эдгээр коридор чухал үүрэгтэй юм. Далайд гарцтай болсон Узбекистаны туршлагыг Олон улсын авто тээврийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Петто онцлов. Тэрээр шинэ боомт барихаас илүү тээвэрлэлтийн үйл явцыг цахимжуулахад анхаарахыг зөвлөлөө.

“Солонгосын үндэсний төмөр зам” компанийн Монгол дахь салбарын захирал Гвон Бён Хи “Манайх БНСУ ын төрийн өмчит компани. Баруун босоо чиглэлийн коридор гэж нэрлэж байгаа 1255 км төмөр замын ажил болон Улаанбаатар хотод метро барих төсөлд манай компани оролцох сонирхолтой байна” гэж ярилаа. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “Баруун, зүүн босоо төмөр замын концесс эзэмшигчид тодорсон. Одоо ТЭЗҮ, зураг төсөл гээд дараагийн шатны ажил үргэлжилж байна. Сайншанд Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр зам дээр шалгаруулалт зарлахад бэлэн болж байна” гэж хэлэв.

Өдгөө төмөр замын даацыг нэмэгдүүлэх, хүнд даацын галт тэрэг явуулах, чингэлэг түлхүү тээвэрлэх, галт тэрэгний хурдыг нэмэхэд анхаарч байгааг форумын үеэр ярьж байлаа.

Манай улс Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг уулзваргүй, нэг голын даац 25 тонн байхаар тооцож барьсан нь хүнд даацын галт тэрэгний хөгжлөөр Азидаа дээгүүр орох үзүүлэлт. Ачааг чингэлэгт шилжүүлэх ажил манайд өрнөж байгаа ба транзит тээврийг чингэлгээр хийж байна. УБТЗ-ын 3 вагон тутмын 1 нь транзит тээвэрт явж байгаа аж. “ОХУ аас Монголын нутгаар дамжин хоногт 4-5 галт тэрэг БНХАУ руу нэвтэрдэг байсан. Одоо бид хоногт 16 галт тэрэг ачааг Хятадын төмөр замд хүлээлгэн өгч байна. Монголын нутгаар дамжин өнгөрөх галт тэрэг өмнө нь байдаггүй байсан. Одоо санал тавьсан дамжин өнгөрөх тээвэр зуучийн компани олширч байна” гэж УБТЗ ын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан ярив.

ДЭЛХИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРУУДЫГ ХОЛБОХ ТАЛААР ТУРШЛАГА ХУВААЛЦАВ

Уг форумын үеэр Азийн бүсийн өндөр түвшний 2 дахь удаагийн хэлэлцээ болж, тээврийн салбарыг уур амьсгалын уялдуулах, өөрчлөлттэй автоматжуулах зэрэг асуудал хэлэлцлээ. Кон ложистикийн их сургуулийн профессор Алан Микиннон “Дэлхий даяар нүүрстөрөгч бага ялгаруулдаг тээвэрлэлтэд

шилжих шаардлагатай. Одоо маш олон улс уламжлалт түлш ашиглаж байна. Уламжлалт түлшийг халах нь хөгжиж буй орнуудад хүнд байгаа. 41 жилийн хугацаанд 53 улсын 3 нь нүүрстөрөгч бага ялгаруулдаг тээвэрлэлтэд шилжлээ. Уламжлалт түлшийг юугаар орлуулах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Ачааны машин, вагон, хөлөг онгоц зэрэг тээврийн хэрэгслийн даацыг нэмэгдүүлэх замаар зардал, нүүрстөрөгч ялгаруулалтыг багасгах боломжтой. Ачааг даацад хүргэлгүй, дутуу ачдаг эсвэл хэмжээг хэтрүүлдгээс нүүрстөрөгч их ялгаруулдгийг судалгаагаар тогтоосон” гэж ярив. Дэлхий даяар хүнд даацын ачааны машины 6-9 сая жолооч дутагдалтай байгаа аж. Энэ асуудлыг багасгах нэг гарц нь машин, вагоны сул зогсолтыг арилгах, тээвэрлэлтийг цахимжуулах ажээ. Хүлэмжийн хийг 30%-иар багасгахад тээврийн салбар анхаарах, тээврийн ногоон коридор байгуулах, Дэлхийн тээврийн коридоруудыг холбох, бүс нутгууд замаа зэрэг тавих, зэрэг холбох, тээврийн шинэ төрлүүдийг нэвтрүүлэх талаар гадаадын оролцогчид хөндөж, туршлагаа хуваалцлаа.

ЗАМЫН-ҮҮД БООМТЫГ 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААНД ОРУУЛНА

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Ляонин их сургуулийн Зүүн хойд Азийн судалгааны хүрээлэн, Өвөрмонголын Нийгмийн шинжлэх ухааны академийн “Бүс ба Зам” судалгааны хүрээлэн зэрэг олон байгууллагын төлөөлөл энэ форумд хүрэлцэн иржээ. Анх удаа зохион байгуулсан уг форум 5 өдөр үргэлжилж, гадаад, дотоодын 1500 гаруй хүн оролцлоо.

Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн “Манай улс 2013 онд НҮБ-ын Хуурай боомтын хэлэлцээрт нэгдэж, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт, Замын-Үүдийг хуурай боомт болгохоор UN/LOCODE авсан. Хоёр хөршийнхөө гадаад худалдаа, тээврийн бодлоготой уялдуулж, эдгээр газрыг сонгосон” гэлээ. Одоо Дэлхийн банк, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран, судалгаа хийж байна. Олон улсын хуурай боомтуудыг Монголд байгуулбал гадаадын орнууд далайгаар тээвэрлэсэн ачаагаа төмөр замаар манай хуурай боомтод авчран буулгаж, ангилан ялгах юм. Мөн хуурай боомтод зарим түүхий эдийг хагас болон бүтэн боловсруулна, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ бүхнээс манай улс орлого олох боломжтой. Чингэлэг тээврийн хөлөг онгоц далайн боомтод бөөгнөрч ачаалал эрс нэмэгдэж байгаа тээвэр ложистикийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд хуурай газарт боомт байгуулахыг улс орнууд чухалчилж байна. Үүнийг Монгол Улс ашиглахад анхаарч байна.

Замын-Үүд боомтыг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх талаар манай улс 1992 оноос хойш Хятадын талд хүсэлт тавьж ирсэн ч одоо л шийдэгдэх янзтай. Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтыг энэ оны 12 дугаар сарын 1-нээс 24 цагийн ажиллагаанд шилжүүлж туршихаар БНХАУ-ын тохиролцжээ.