Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Чили дэх уул уурхайн хөрөнгө оруулалт 2032 он гэхэд 66 тэрбум ам.долларт хүрнэ 

Ч.Сансар


Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 2023-2032 онд 65.71 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна гэж тус улсын зэсийн комисс “Cochilco” 12 дугаар сарын 26-нд хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Тус улсын  уул уурхайн салбарт оруулах  ойрын 10 жилийн хөрөнгө оруулалт  73.65 тэрбум ам.доллар хүрнэ хэмээн өнгөрсөн жил гаргасан тайланд дурдаж байсан юм. Шинэ таамаглалд 49 төслийн хэрэгжилтийн явцыг  харгалзан үзсэн бол өнгөрсөн жилийнхийг  53 төсөл дээр үндэслэсэн гэж Cochilco мэдэгджээ.

Тус комиссын мэдээлснээр, энэ хугацаанд төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг буюу 57.35 тэрбум ам.долларыг зэсийн төслүүдэд оруулах юм байна. Алт, төмрийн хүдэр, лити болон бусад аж үйлдвэрийн ашигт малтмалын салбарт нийт 8.36 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж тооцжээ.

Эх сурвалж: mining.com