Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ “ЗАМЫН-ҮҮД ХУУРАЙ БООМТ” БАЙГУУЛНА

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар боллоо.

Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.

Боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

Хуурай боомтыг Замын-Үүдэд байгуулах зорилго, ач холбогдол нь

Нэг. Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны өртгийг бууруулах буюу тээврийн зардал, тээвэрлэлтийн хугацаан бууруулах,

Хоёр. Орос, Хятад хөрш орнуудын зах зээлийг цаашлаад Ази-Европыг холбож, дамжин өнгөрөх тээврийн орлогыг нэмэгдүүлэх.

Гурав. Дотоод экспорт, импортын худалдааны эргэлтийг сайжруулах зэрэг болно.

Ташрамд дурдахад, хуурай боомт гэдэг нь авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг тээврийн бүхий л төрөл хөгжсөн, ачаа боловсруулах хүчин чадалтай, олон улсын шинж чанартай логистикийн төв юм.

Сэтгэгдэл (1)

  • Joe Pesci (18.132.40.68)
    HOW TO RECOVER YOUR CRYPTO FUNDS FROM ANY SCAM SITE WITH LOST RECOVERY MASTERS You can Recover Your Funds from Illegal Online Investment Scams with the aid of scam recovery companies. I'll suggest Lost Recovery Masters -based group of hackers, who are experts in recovering lost cryptocurrency and cash. My life retirement assets were saved by them from an online fraudster. Contact Lost Recovery Masters if you're a victim looking for an ethical hacker to get your money back. Lost Recovery Masters can be reached at Website https://recoverymasters.wixsite.com/lostrecoverymasters Whatsapp +44(7537)-105921)
    2026 оны 06 сарын 28 | Хариулах