Энэ талаад Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "2001 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-аас баталсан. Үүнээс хойш 22 жилийн хугацаанд бодит арга хэмжээ авсангүй. Өнгөрсөн хугацаанд эрдэмтдийн гаргасан судалгаа бий. Улаанбаатар хотод нийт хүн амын 47%, хөдөө 53%, худалдаа үйлчилгээний 80% нийслэлд, Дотоодын Нийт Бүтээгдэхүүний/ДНБ/ 63%-ийг Улаанбаатараас бүрдүүлдэг. Үүнээс харахад зөвхөн Улаанбаатарт хөгжил явагддаг. Хөдөө орон нутаг хөгжихгүй байгаа цаг үе.
Хүн амын төвлөрлөөс утаа, замын түгжрэл агаар, хөрсний бохирдол үүсч байна. Иймээс иргэдийн орлогыг бодитой нэмэгдүүлэх, Монгол Улсын хөгжлийг түргэтгэхийн тулд бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо.
Өмнөх судалгаануудаас харахад сонгуулийн тойргийн бүстэй ижил гарч буй аж. Жишээ нь, Баян-Өлгий аймгийг тусад нь салгаж бүс болгосон нь сонгогчдын бүрэн эрх зөрчигдөх эрсдэлтэй гэж үзсэн. Эдийн Засгийн Хөгжлийн Яамны боловсруулсан тайланд тус аймгийг баруун дөрвөн аймагтай нэгтгэн авч үзэж байна.
Эдийн засгийн бүсээрээ зарим аймаг аль ч тал руугаа орох магадлалтай. Яамнаас бүсийн дунд аль нэгийг нь төв гэж онцлох нь буруу гэж үзэж байгаа. Аймаг бүр өөрийн нөөц, онцлогтой учир түүнийг нь дагаж хөгжүүлэх юм.
Бүсчлэлийн хөгжилд улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийгдэнэ. Мөн хил залгаа хөрш орнуудтай хамтарч ажиллахад анхаарна. Тухайлбал ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн хөгжиж байгаа бүс нутгийн бодлоготой уялдах чиглэлээр хамтарч ажиллах юм.
Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр бүс нутгийг хөгжүүлэх нь өрөөсгөл. Боомт, эрчим хүч, авто замын хөгжилтэй холбоотой хөгжлийн санхүүжилтийг төрөөс гаргана" хэмээн мэдээллээ.