Канадын Cigar Lake нуурын уран нь дэлхийн хамгийн өндөр агууламжтай уран юм. Cigar Lake нуур дахь уурхай дэлхийн хамгийн том ураны уурхай бөгөөд тус уурхайгаас 2014 оноос хойш нийт 105 сая фунт цацраг идэвхт бодис олборложээ.
Өндөг шиг хэмжээтэй ураны түлш 88 тонн нүүрстэй тэнцэх хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадвартай. Канад улс ураны асар их нөөцтэй бөгөөд 1945 оноос хойш дэлхийн хэмжээнд хамгийн их уран олборлосон. Уран хамгийн их олборлодог орнууд 1945 оноос хойш дэлхийн хэмжээнд нийт 3.5 сая тонн уран олборлосон байна.
Канад, АНУ хоёр нийлээд дэлхийн ураны 29 гаруй хувийг үйлдвэрлэдэг бөгөөд сүүлийн хэдэн арван жилд нийт 932,000 тонн олборлосон байна. Хүйтэн дайны үед ЗХУ цөмийн түлш, цэргийн усан онгоцны түлш зэрэг янз бүрийн зориулалтаар 377,000 гаруй тонн уран олборлосон. Цөмийн түлшний эрэлт өссөний улмаас ураны үйлдвэрлэл 1960-1980-аад онд огцом нэмэгдсэн. Өнөөдөр дэлхийд 436 орчим цөмийн реактор ажиллаж байна. Украин Оросын уранаар ажилладаг 15 цөмийн реактортай. Дайны улмаас Украин Канадас уран худалдаж авах гэрээ шуурхай байгуулсан. Ураныг батлан хамгаалах зорилгоор ашигладагаас гадна нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг тул цахилгаан үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. АНУ-ын эрчим хүчний 19 орчим хувийг, дэлхийн эрчим хүчний 10 орчим хувийг цөмийн станцууд үйлдвэрлэдэг.