Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Азид шингэрүүлсэн байгалийн хий нүүрсийг орлох болно гэж Shell үзэж байна

Ч.Сансар


Их Британийн эрчим хүчний Shell компани шингэрүүлсэн байгалийн хий нүүрсийг орлож Хятад болон Азийн бусад орны эдийн засгийн хөдөлгөгч гол хүч болно гэж үзэж байна.

Shell компаниас гаргасан мэдээлэлд байгалийн хийн  зах зээлийн төлөв 2040 онд эрэлт 50%-иар нэмэгдэж, дэлхийн байгалийн хий өнгөрсөн жилийн 404 сая тонноос өсөж, 625-685 сая тоннд хүрнэ хэмээн дурджээ.

Shell Energy-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Стив Хилл “Хятад улс нүүрснээс хий рүү шилжих замаар нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахыг зорьж буй тул энэ арван жилд байгалийн хийн эрэлт өсөх төлөвтэй байна” гэж хэлжээ.

"Нүүрсийг өргөн хэрэглэж буй Хятадын гангийн салбар нь Их Британи, Герман, Туркийг нийлүүлснээс илүү их нүүрсхүчилийг ялгаруулдаг. Тиймээс байгалийн хий нь нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг, агаарын бохирдлын хамгийн том эх үүсвэрүүдтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн зарим бүс нутагт байгалийн хийн үйлдвэрлэл буурч байгаа нь шингэрүүлсэн байгалийн хийн эрэлтийг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй"  хэмээн тус компани мөн онцолжээ.

Эх сурвалж: oilprice.com