Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

“MONGOLIA MINING 2024” ҮЗЭСГЭЛЭН 13 ДАХЬ УДААГАА 10  САРЫН 9-11 ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“Mongolia Mining 2024” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн арван гурав дахь жилдээ 10 дугаар сарын 09-11 ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. 

Mongolia Mining 2024 үзэсгэлэнд дэлхийн олон орныг төлөөлөн 200 гаруй уул уурхайн шилдэг ханган нийлүүлэгч компаниуд оролцох юм. Тухайлбал Англи, Хятад, Турк, Польш, Канад, Австрали, Чех, Энэтхэг, Беларус, ОХУ зэрэг орнууд оролцохоо илэрхийлээд байна. Үзэсгэлэн гаргагчдын дотор геофизикийн хайгуул судалгааны компаниуд, уул уурхайн техник технологи, ханган нийлүүлэгчид, бутлуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэгчид, тос тосолгооны материал, цахилгаан үүсгүүр, уул уурхайн кабель, гэрэлтүүлгийн систем гэх мэт төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, харилцаа холбоо, ложистик болон нөхөн сэргээлтийн үйлчилгээ эрхлэгчид оролцож бүтээгдэхүүнээ сурталчилна. 

Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигддаг. Жилээс жилд өргөжин тэлж буй Mongolia Mining үзэсгэлэнд уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц юм. Та бүхнийг үзэсгэлэнд оролцож, маркетингийн болон бизнесийн таатай орчинд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахыг урьж байна. 
Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ болох  “Mongolia Mining 2024”  үзэсгэлэнгийн талбайн захиалга үргэлжилж байна. 

Mongolia Mining үзэсгэлэнд оролцох бол www.mongolia-mining.com цахим хуудсаар бүртгүүлээрэй. 


Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010